card

News

“Эрүүл  мэндийн  даатгалын  ерөнхий газрын үйл ажиллагааны хөндлөнгийн үнэлгээ-2020” тайланг танилцуулах цахим хэлэлцүүлэг болов

“Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааны хөндлөнгийн үнэлгээ-2020” тайланг танилцуулах цахим хэлэлцүүлэг болов

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.2.5-ын 1-д заасан “Төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаарх судалгаа хийж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах”, 4.1.3.3-ын 2-т заасан “Тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг нээх” ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн орчин, үйл ажиллагаа, ажлын ур чадвар, хүртээмж, хамралт, үр дүнг үнэлэх ажлыг Авлигатай тэмцэх газраас “Транспэрэнси интэрнэшнл Монгол” ТББ-тай хамтран 2020 онд зохион байгуулсан юм.

Read more
Эмзэг улсууд дахь авлига: Авлигын төсөөллийн индексийн илэрхийлж чаддаггүй зүйлс

Эмзэг улсууд дахь авлига: Авлигын төсөөллийн индексийн илэрхийлж чаддаггүй зүйлс

Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь улс орнуудын авлигын түвшнийг хэмжих хамгийн чухал хэмжүүр хэвээр байна. Гэсэн хэдий ч энэхүү индексийн арга зүй болон хөгжиж буй орнуудын гадаадын хөрөнгө оруулалт, тусламжийг татах чадварт учруулж буй сөрөг үр дагавар хүчтэй шүүмжлэлд өртөж байна. Энэхүү өгүүлэлд Нигер дэх авлигын талаарх зохиогчийн докторын судалгааны ажлын үзэл санааг илэрхийлсэн болно. Уг өгүүллээр АТИ-ийн өөр нэг дутагдалтай тал болох авлига ихтэй эмзэг улс орнуудын авлигатай хийж буй тэмцлийн талаар юу ч илрүүлж, харуулдаггүй тухай асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа юм. Засаг захиргаа, улс төрийн тогтвортой байдлаа хадгалахад учирдаг сөрөг үр дагавраас шалтгаалан эдгээр улс орнуудын авлигатай тэмцэх хүчин чармайлт буурдаг байна.

Read more
Авлигын эсрэг бодлогод нэмэр болох ёс суртахууны сэтгэл зүйн сургамжууд

Авлигын эсрэг бодлогод нэмэр болох ёс суртахууны сэтгэл зүйн сургамжууд

Хүлээж буй төлөөс нь хүртэж болох үр ашгаас давсан тохиолдолд эрсдэл бүхий хүмүүс авлигатай холбоотой үйл ажиллагаанд оролцохоос татгалздаг зүй тогтлын дагуу ихэнх улс орнууд ялын хэмжээ болон ял авах магадлалыг өсгөх бодлогоор төрийн албан дахь авлигатай тэмцэхийг хичээдэг. Энэ хандлага нь мэдээжийн хэрэг тодорхой үр дүнд хүрдэг боловч хангалттай биш бөгөөд авлигад өртөж болзошгүй төрийн албан тушаалтнуудыг “ухаалаг тоглогч” гэж үзэх үзэл дээр зөвхөн үндэслэсэн авлигатай тэмцэх стратеги бүрэн үр дүнтэй байх магадлал багатай юм. Учир нь хүн төрөлхтөн бол зөвхөн ухаалаг төдийгүй, бас ёс суртахуунтай амьтан. Энэ блог дээр нэгэнт ярьсанчлан (эндээс болон эндээс үзнэ үү) авлигад өртөж болзошгүй төрийн албан тушаалтны шийдвэр гаргах үйл явцад түүний хүлээж буй (материаллаг) төлөөс хийгээд үр ашгийн тооцооноос гадна, түүний ёс суртахууны үнэлэмж, өөрийн төсөөлөл (self-image) нь мөн нөлөөлдөг.

Read more
Сургагч багш нар авлигын эсрэг сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна

Сургагч багш нар авлигын эсрэг сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна

Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.4-т “Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх, чадавхжуулах,  мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах зорилгоор 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулсан.

Read more
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад "Монгол Улсын Гавьяат хуульч" цол хүртээв

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Авлигатай тэмцэх газар байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гарган Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртээж, Судалгаа шинжилгээний албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаярыг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор, Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдыг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор, Санхүү, аж ахуйн албаны үйлчлэгч Ж.Алтансүхийг “Алтангадас” одонгоор тус тус шагнав.

Read more
Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 6 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав.

Read more
Independent authority against corruption and ministry of social welfare and labour cooperate in the field of prevention of corruption

Independent authority against corruption and ministry of social welfare and labour cooperate in the field of prevention of corruption

Representatives of Independent Authority Against Corruption held meeting with Ms. A.Ariunzaya, Minister of Social Welfare and Labour. During the meeting, the parties discussed the Integrity Assessment report by the Independent Authority Against Corruption, the implementation of the National Anti-Corruption Program, and the situation of corruption in the social welfare and labor sector. Ms. D.Dulamsuren, Head of Prevention and Public Awareness Department of IAAC said that “Starting this month, IAAC will work continuously to identify and eliminate causes and conditions of corruption in the sector, ensure implementation of anti-corruption legislation, provide methodological support and assistance in the field of implementation of the Anti-Corruption Action Plan. IAAC will organize campaigns for prevention of corruption offences in the bureaucratic and corruption prone services.” Minister Ms. A.Ariunzaya, pointed out that “We aim to become Ministry without bureaucracy that ensures transparency and accessibility while focused on the digitalization of public services. It is necessary to focus on enhancing operational coordination and databases of government organizations.”

Read more
PRESS RELEASE

PRESS RELEASE

Representatives of the Prevention and Public Awareness Department of IAAC led by the Head of the Department Ms. D.Dulamsuren, Senior Officer Mr. N.Damdinsuren, and Officer Mr. B.Terbish held a meeting with Minister of Road and Transportation Development Mr. L.Khaltar, Vice Minister Mr. J.Bat-Erdene, and State Secretary Mr. S.Batbold and other department directors of the Ministry.

Read more

Хүсэлт илгээх