card

News

Хөгжиж буй орнууд дахь авлигын сэтгэлзүйн өртөг

Хөгжиж буй орнууд дахь авлигын сэтгэлзүйн өртөг

Авлига бол эдийн засгийн өсөлтийг удаашруулж, хөгжлийг доройтуулж, тэгш бус байдлыг үүсгэдэг гэмт хэрэг юм. Авлига дэлхийн эдийн засагт жилд ойролцоогоор 2.6 их наяд долларын хохирол учруулдаг бөгөөд ихэвчлэн улс төр болон томоохон корпорацуудын арилжаа наймаатай холбоотой байдаг. Тухайлбал Панама Пэйпэрс нь санхүүгийн өргөн цар хүрээтэй, хүчирхэг нууц салбарыг илчилсэн билээ.

Read more
Төрийн худалдан авах ажиллагааны авлига

Төрийн худалдан авах ажиллагааны авлига

Хураангуй 

Төрийн худалдан авалтын ажиллагаан дахь болгоомжтой хянуур байдал нь нийгэм, эдийн засгийн хувьд оновчтой худалдан авалт хийх боломжийг нийтийн албан тушаалтнуудад олгодог боловч энэ нь авлига үүсэх нөхцлийг нэмэгдүүлдэг. Үүний улмаас төрийн худалдан авалтын ажиллагааны эрх чөлөө болон авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоорондын тэнцвэрийг хангах асуудал тулгарч байна. Энэхүү судалгаа нь 2019 оны 187 улсын төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль болон практикийн талаархи судалгааны тоо мэдээллийг ашиглан эдгээрийн хамаарлыг судалсан. Судалгааны үр дүнгээс харахад Засгийн газрын үйл ажиллагааны үр ашиг бага байх үед худалдан авах ажиллагааг зохицуулах нь тустай, харин үйл ажиллагааны үр ашиг өндөр байх үед худалдан авах ажиллагааг зохицуулах нь ач холбогдол бага байсан аж.

Read more
Авлигын нийгмийн сэтгэл зүй

Авлигын нийгмийн сэтгэл зүй

Авлигын шалтгааны талаарх соёлын тайлбарлалаас эхлээд эдийн засгийн загварууд гээд өдий төдий онол бий. Гэхдээ авлигын нийгэм-сэтгэлзүйн шалтгаанд, ялангуяа хувь хүний түвшинд харьцангуй бага анхаарал хандуулж иржээ. Социологич Марина Залозная саяхны нэгэн нийтлэлдээ итгэлтэйгээр хэлсэнчлэн, хэрвээ бид авлигатай үр дүнтэй тэмцэх л гэж буй бол авлигач зан байдлын хувь хүний нийгмийн сэтгэл зүй (the individual social psychology)-д илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хүн яагаад шударга бус үйлдэл хийдэг болох, ялангуяа хувь хүний авлигад өртөх хандлага нь тухайн хүний ёс суртахууны шинж чанар болон хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас хэрхэн хамааралтай болохыг судалж үзсэн цөөн тооны боловч өсөн нэмэгдэж буй эмпирик судалгаанууд (өмнө нь энэ блог дээр ярилцсан зарим сэдвийг оруулаад) мэдээж байгаа. Хэдийгээр, бидний ойлгохгүй байгаа зүйл олон бий ч энэхүү судалгаа зарим ойлголтыг бидэнд санал болгож буй юм.

Read more
Мөрдөн шалгах ажиллагаанд 532 хэрэг шалгагдаж байна

Мөрдөн шалгах ажиллагаанд 532 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 6 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Read more
12 албан тушаалтны ХОМ-ийг хянан шийдвэрлэв

12 албан тушаалтны ХОМ-ийг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 6 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 153 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 66 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 87 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Read more
Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр

Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" ТӨҮГ-ын албан тушаалтнуудтай цахим уулзалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас авлига гарч буй шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, таслан зогсоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол үе шаттай зохион байгуулдаг. Энэ удаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ын дарга, удирдлагуудтай 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, 2020, 2021 онуудад хүргүүлсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн МЭДЭГДЭЛ-ийн мөрөөр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үр дүнгийн талаар ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Read more

Хүсэлт илгээх