Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг хүлээн авч, бүртгэх тухай

A- A A+
 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын  гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг хүлээн авч, бүртгэх тухай

Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 59, 60 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 32.15 дахь заалтын дагуу  нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын цахим системд мэдүүлж, “Баталгааны маягт”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Энэ нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2020 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй болно.  

Нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд 2021 оны 9 дүгээр сарын 02-04-нийг дуустал 3 хоногийн хугацаанд мэдүүлэх ёстой бөгөөд уг систем нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөрт шилжих шөнийн 00:00 цагт автоматаар хаагдахыг  анхаарна уу.

Тус газраас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд зориулан хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим системд хэрхэн мэдүүлэх талаар боловсруулсан гарын авлагыг  ЭНДЭЭС үзнэ үү.