Нийтийн албанд томилогдох 136 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

A- A A+
Нийтийн албанд томилогдох 136 хүний урьдчилсан мэдүүлгийг  хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 8 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 20 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав. Өнгөрсөн долоо хоногт 4 гомдол, мэдээллийг  шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 21 гомдол шалгагдаж байна.

Мөн дээрх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 144 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 136 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 94 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.