ЭРҮҮГИЙН 2 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ШИЛЖҮҮЛЭВ

A- A A+
ЭРҮҮГИЙН 2 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ШИЛЖҮҮЛЭВ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 63 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 536 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 3 нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 523 хэрэг шалгагдаж байна.