Авлигатай тэмцэх газраас олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 2020 оноос эхлэн “Зөв зөвд шударга зөв” аяныг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн онд Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулах зорилгоор “GOOD HABITS-20” буюу “Зөв дадал-20” дижитал чуулганыг зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээний дараагийн цувралыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудыг хамруулан зохион байгууллаа. Хүүхэд, багачуудад бага наснаас нь эхлэн шударга ёсны үнэ цэнийг ойлгуулах, үнэт зүйлээ тодорхойлоход туслах, аливаа зүйлийн зөв, бурууг ялган таних, улмаар зөв хүмүүжил, зөв дадлыг бий болгох, үе тэнгийнхэндээ шударга ёсны үзэл бодлоо хуваалцах, нийгэмд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагт цахим хэлбэрээр зохион байгуулав. Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл дадал болж, дадал зан чанар болж, зан чанар хувь тавилан болдог гэдэг. Тэгвэл “Зөв дадал-21” дижитал чуулганд оролцогч хүүхдүүд өөрсдийн зөв дадлаа хуваалцаж, үе тэнгийн найз нөхдөө зөв хандлагад уриалсан юм.
Хүүхдэд зориулсан дижитал чуулганы илтгэгчээр
Түүнчлэн 130 дугаар сургуулийн сурагч Б.Амарболд, 53 дугаар сургуулийн сурагч Б.Ононгуа, өсвөрийн төгөлдөр хуурч Г.Амина, реппер Г.Уянгатуяа, жүжигчин Ц.Мичидмаа, А.Тэнүүн, А.Уужим, Tom girlz, Tom boy, Tom kids зэрэг хамтлагийн дуучид зочноор уригдан оролцлоо. Дижитал чуулганы зочин хөтлөгчөөр сэтгүүлч Н.Отгонтуул ажиллав.