АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

A- A A+
АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хорооноос 2021 оны 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй Авлигын эсрэг олон улсын мэргэжилтнүүдэд зориулсан цахим сургалтад байгууллагын албан хаагч нар хамрагдаж байна. Орос хэлээр явагдаж буй тус сургалтад ОХУ, Казахстан, Тажикистан, Армени, Азербайжан, Гүрж, Латви, Литва, Украйн, Беларус улсын авлигатай тэмцэх салбарт ажилладаг 30 гаруй мэргэжилтэн оролцож байна.

Тус сургалт нь БНСУ-ын авлигатай тэмцэх туршлага, авлигын хэмжүүрүүд, авлигаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, авлигын хэрэг мөрдөн шалгах ажиллагаа, мэдээлэгчийг хамгаалах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх олон улсын сайн туршлага зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Авлигатай тэмцэх газар нь БНСУ-ын Авлигын эсрэг иргэний эрхийн хороотой харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд албан хаагчдаа сургах, харилцан мэдээлэл, туршлага солилцох зэргээр урт хугацаанд хамтран ажиллаж байна.