75 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

A- A A+
75 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 75 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 8 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.

Одоогоор ажиллагаанд 67 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.