Нийслэл болон орон нутгийн 1500 орчим иргэдийн хурлын төлөөлөгчдийг цахим сургалтад хамруулав

A- A A+
Нийслэл болон орон нутгийн 1500 орчим иргэдийн хурлын төлөөлөгчдийг цахим сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2021 оны 3 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад нийслэл болон нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Дорноговь, Өмнөговь, Төв, Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт 1500 орчим төлөөлөгч хамрагдав.

Иргэдийн төлөөлөгчдөд  “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын удирдах албан тушаалтны хүлээх үүрэг”, “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийж иргэдийн төлөөлөгчдийн асуултад хариулж, хууль эрх зүйн зөвлөгөө, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр талаар арга зүйн зөвлөгөөг өгөв.

Сургалт үе шаттайгаар үргэлжилж аймгуудын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт 4 дүгээр сард үргэлжлэх юм.