Нийтийн албанд томилогдох 57 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

A- A A+
Нийтийн албанд томилогдох 57 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Өнгөрсөн долоо хоногт 154 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 284 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 227 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн, ажиллаж байна.