Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

A- A A+
Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 83 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 532 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 510 хэрэг шалгагдаж байна.