Зураачдын дунд зарласан уралдааныг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгалаа

A- A A+
Зураачдын дунд зарласан уралдааныг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгалаа

Авлигатай тэмцэх газраас авлигын хор хөнөөлийг урлагаар дамжуулан олон нийтэд таниулах зорилгоор зураач, уран бүтээлчдийн дунд зурагт хуудасны уралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан билээ.  

Засгийн газар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс улс орон даяар хатуу хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор зураачдын зүгээс уралдааны хугацааг сунгах хүсэлт гаргаж байгаа тул бүтээлийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл  хүлээн авахаар боллоо. Иймд зураач, уран бүтээлч та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.