Хонконгийн авлигатай тэмцэх хорооны ажилтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалт хийв

A- A A+
Хонконгийн авлигатай тэмцэх хорооны ажилтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалт хийв

Авлигатай тэмцэх газраас тавьсан хүсэлтийн дагуу Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны Гадаад харилцаа, сургалтын асуудал хариуцсан хэлтэс тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчдад зориулж цахим сургалтыг зохион байгуулав.

"Санхүүгийн хэмнэлттэй арга хэлбэрээр авлигаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга замууд" сэдэвт уг цахим сургалтыг тус хорооны Гадаад харилцаа, сургалтын асуудал эрхэлсэн дарга Одри Ву нээж, мөн хэлтсийн ахлах ажилтан Мэнди Ли, Лоуренс Чиу нар удирдан явууллаа.

Сургалтаар Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хороо урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд хэрхэн ажилладаг талаар сайн туршлагаа хуваалцаж, энэ чиглэлээр хэрхэн санхүүгийн хэмнэлттэй, үр дүнтэй ажиллаж болох арга замуудын талаар зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцав.