Авлигатай тэмцэх газрын зөвлөмж

A- A A+
Авлигатай тэмцэх газрын зөвлөмж
        2011 оны 1 дүгээр                                                    Дугаар 1                                                      Улаанбаатар
сарын 3-ны өдөр                                                                                                                                     хот
 
Төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг
үнэлэх, тайлагнах талаар

Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газартай хамтран ажиллах талаар санал тавьсны үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг”-ийг байгуулж, хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсээр эдүгээ гурван жил боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд тусгагдсан нэгэн чухал арга хэмжээ бол яам, агентлагийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан явдал юм.

Засгийн газар, Азийн сантай хамтран авлигад өртөх эрсдлийн үнэлгээг гаргах, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд тохиолдох хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга замын талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгасан шалгалтын үр дүнг танилцуулах зорилгоор яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарт зориулан 2008 онд “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, төлөвлөлт”, 2009 онд “Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, сайжруулах арга зам”, сэдэвт сургалт, семинарыг тус тус зохион байгуулсан юм. Үүний үр дүнд 2008 онд 26 байгууллага /яам, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг агентлагууд/ төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажилласан бол 2009 онд 55 байгууллага /11 яам, 42 агентлаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба/ уг төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлжээ.

Дээрх арга хэмжээг 2010 онд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдвийн дор өргөтгөсөн хэлбэрээр буюу яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын оролцоотойгоор зохион байгуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хэрхэн үнэлэх талаар аргачлал боловсруулах, энэ үйл ажиллагаанд орон нутгийг татан оролцуулах, удирдлагуудад нь мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг зорьсон юм.

Ингэснээр “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг үнэлэх талаар нэгдсэн ойлголтод хүрч чадлаа. Өмнө нь байгууллагын түвшинд хэрэгжүүлж ирсэн дээрх төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, дүгнэхдээ Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”, “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам”-ыг баримтлан үнэлж ирсэн. Энэ нь “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг үнэлэх, үр дүнг тооцох, тайлагнахад төдийлөн зохимжтой бус байсны зэрэгцээ Засгийн газрын нэгдсэн хуралдааны тэмдэглэлээр салбарын хэмжээний болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр үнэлж, дүгнэн нэгдсэн тайланг гаргах талаар үүрэг өгсөнтэй холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.16-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, яам, агентлагийн удирдлагуудад дараахь ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Үр дүнг үнэлэх талаар:

1/ “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн үр дүнг үнэлэхдээ “өөрийн үнэлгээ хийх” зарчмыг баримтлах;

2/ “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн үр дүнг үнэлэхдээ онооны системээр үнэлэх бөгөөд 1-5 гэсэн оноогоор үнэлэх;

3/ Төлөвлөгөөний хэрэгжилт нь 55 оноо /авбал зохих/-гоор үнэлэгдэнэ. Хувийг тооцохдоо нийт авсан оноог 100-гаар үржүүлж авбал зохих оноонд харьцуулна;

4/ “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн үр дүнг үнэлэхдээ энэхүү аргачлалд заавал хийхээр тусгагдсан ажлын хүрээнд үр дүнг тулгуур зарчим тус бүрээр үнэлэх бөгөөд уг тулгуур зарчимд тусгагдсан ажил бүрт үнэлгээ өгсөн байх;

5/ Заавал хэрэгжүүлэх ажлыг үнэлэхдээ дараахь аргачлалыг баримтлах бөгөөд эхний онооны шалгуурыг хангаагүй тохиолдолд дараагийн оноог өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тусгагдсан ажлууд нь харилцан уялдаатайгаар шат дараалсан байдлаар хэрэгжсэнээр тулгуур зарчим хангагдах болно;
 

Тулгуур зарчим 1
 Ёс зүйтэй манлайлал

Удирдлагын манлайлал

Шалгуур

Оноо

Сайд, дарга нар авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлээ илэрхийлж шударга ёсыг тогтоох, авлига хүнд сурталгүй ажиллах талаар албан хаагчдад болон олон нийтэд мэдэгдэл хийсэн байх

1

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг төсөвлөсөн, зарцуулсан байх

2

Хамтрагч байгууллагуудтай хийх аливаа гэрээнд ёс зүй, сонирхлын зөрчлөөс сэргийлэх талаар тусгах

3

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг удирдлагын зөвлөлөөр хэлэлцсэн байх

4

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дүнг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг боловсронгуй болгоход ашигласан байх

5

Тулгуур зарчим 2
Төрийн албан хаагчийн шударга байдлыг хангах

Байгууллагын онцлогт тохирсон ёс зүйн хэм хэмжээг боловсруулж батлах

Шалгуур

Оноо

Ёс зүйн дүрмийг албан хаагчдад танилцуулж, тэдгээрээр гарын үсэг зуруулсан байх

1

Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Зөвлөл байгуулсан байх

2

Ёс дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Зөвлөлийн ажиллах журмыг баталсан байх

3

Ёс зүйн дүрмээр хүлээсэн үүргийн биелэлтийг хариуцлага хүлээлгэх, урамшуулахад харгалзан үзсэн байх

4

Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгасан байх

5

Зөв амьдрах  хэв маягийг хэвшүүлэх, ёс зүйг төлөвшүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр сургалт зохион байгуулах

Шалгуур

Оноо

Сургалтын тусгайлсан хөтөлбөрийг баталсан байх

1

Сургалтын хөтөлбөрт тусгагдсаны дагуу сургалт тогтмол зохион байгуулсан байх

2

Зөв амьдрах хэв маягийн талаар яриа, хэлэлцүүлэг хийх зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсан байх

3

Сургалтын үр дүнд шинжилгээ хийсэн байх

4

Шинжилгээний үр дүнд үндэслэн дараагийн сургалтын хэрэгцээг тодорхойлсон байх

5

Тулгуур зарчим 3
Тогтолцооны шударга байдлыг хангах чиглэлээр

Төрийн байгууллагад мөрдөгдөж буй хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журмыг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох ажлыг зохион байгуулах

Шалгуур

Оноо

Ажлын хэсэг байгуулсан байх /бусад нэгжийн төлөөлөл болон ТББ, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдийг оролцуулсан байх/

1

Салбарын хэмжээнд болон үйл ажиллагаандаа мөрдөж буй дүрэм, журам, шийдвэрийн жагсаалтыг гаргасан байх

2

Салбарын хэмжээний дүрэм, журам, шийдвэрийг хянан үзсэн байх

3

Тэдгээрээс хүнд суртал, чирэгдэл учруулсан эсэхийг тогтоож, санал дүгнэлт гаргасан байх

4

Байгууллагын түвшинд шийдвэрлэсэн байх, холбогдох байгууллагад саналаа тавьсан байх

5

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр явуулах     нөхцөлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх

Шалгуур

Оноо

Хууль тогтоомж, дүрэм, журам, шаардлагатай маягтыг байгууллагын цахим хуудаст байршуулсан байх

1

Ямар үйлчилгээг цахим хэлбэрээр явуулахаа тогтсон байх

2

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх бэлтгэл ажлыг хангасан байх

3

Цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээг нэвтрүүлсэн байх

4

Гарсан бодит үр дүнг тооцож, дараагийн үйл ажиллагаанд ашигласан байх

5

Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах

Шалгуур

Оноо

Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээг тодорхойлох чиглэлээр судалгаа, шинжилгээ хийсэн байх

1

Эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг гаргасан байх

2

Эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээг тодорхойлох чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний дүн, жагсаалтыг албан хаагчдад танилцуулсан байх

3

Эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээг гүйцэтгэх албан тушаалтан, ажилтны үйл ажиллагаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журамд нийцэж буй эсэхийг хянах

4

Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх /хүнд суртал, чирэгдлийг багасгах, сөрөг үзэгдлийг хаах, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянах, албан хаагчийн ажлын байрыг сэлгүүлэх зэрэг үр дүнтэй арга хэмжээг авсан байх/

5

Салбарын хэмжээний болон Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах

Шалгуур

Оноо

Авлигын эсрэг хууль тогтоомж, дурэм, журмыг дотоод сүлжээнд байрлуулах

1

Албан хаагчдыг Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах

2

Салбарын хэмжээний хууль тогтоомжийг олон нийтэд ил тод нээлттэй байлгах

3

Олон нийтийн газруудад Авлигын эсрэг хууль, дүрэм, журмуудыг байрлуулах

4

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнгийн судалгааг тогтмол хийх

5

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангах

Шалгуур

Оноо

-Бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зарыг Цахим хуудас, хэвлэл мэдээллээр хугацаанд нь мэдээлсэн байх
-Тухайн жилд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр (төсвийн хөрөнгө оруулалтын задаргаа) мэдээлсэн байх

1

Үнэлгээний хороонд сонирхлын зөрчилгүй хөндлөнгийн төлөөллийг оролцуулсан байх

2

Бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг бий болгох

3

Бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлсэн байх

4

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүнг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулж түүний мөрөөр арга хэмжээ зохион байгуулсан байх

5

Тулгуур зарчим 4
Хяналтын үйл ажиллагаа

Байгууллагын дотоод хяналтыг сайжруулж шударга ёсыг төлөвшүүлэх

Шалгуур

Оноо

Бүтцийн нэгжид Дотоод хяналтын чиг үүргийг хариуцуулан, үйл ажиллагааны журмыг батлах

1

-Дотоод хяналт хэрэгжүүлэх шийдвэрийг бүх албан хаагчдад танилцуулж мэдээлсэн байх,
-Дотоод  хяналтын асуудал хариуцсан албан хаагчдыг сургалтад хамруулах

2

Дотоод  хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх удирдамж, гарын авлагаар хангах

3

Дотоод хяналт шалгалтаар тайлан дүгнэлт, зөвлөмж гаргаж, түүний мөрөөр арга хэмжээ авсан байх

4

Дотоод хяналт шалгалтын мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах /Хуулиар нууцад хамааруулснаас бусад/ , дотоод хяналт шалгалт нь удирдлагын оновчтой зөв шийдвэр гарахад  нөлөөлсөн эсэхийг үнэлсэн байх

5

10 

Байгууллагын үйл ажиллагааны талаар санал, гомдол хүлээж авах чиг үүргийг бүтцийн нэгжид хариуцуулах

Шалгуур

Оноо

Гомдол, мэдээлэл хүлээн авах чиг үүргийг бүтцийн нэгжид хариуцуулах /хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн зөрчил зэргийг/

1

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг барагдуулах үүрэг бүхий албан хаагчийг сургах, албан хаагчдад мэдээлсэн байх

2

Зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх (утас, хайрцаг, цахим г.м хэлбэрээр), зөрчлийн бүртгэл хөтлөх

3

Гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийх

4

Гомдол, мэдээллийн мөрөөр авсан арга хэмжээ нь байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чадавхид нөлөөлсөн байх

5

11 

Захиргааны хариуцлагын тогтолцоог үр дүнтэй ашиглах

Шалгуур

Оноо

Хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр шийдвэр гаргаж, албан хаагчдад мэдэгдэх

1

Захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулсан байх

2

Аливаа зөрчилд ногдуулах хариуцлагын талаар албан хаагчдад танилцуулж, баталгаа авсан байх /жагсаалт гаргасан байх/

3

Зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцсон байх

4

Хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, албан хаагчдад танилцуулсан байх

5

Нийт

55 оноо

 

6/ Заавал хэрэгжүүлэхээс бусад ажил, арга хэмжээний үр дүнг харгалзан 40 хүртэл нэмэлт оноог өгөх бөгөөд хувийг тооцохдоо нийт авсан оноог 100-гаар үржүүлж авбал зохих оноонд харьцуулна. Нэмэлт оноог агентлагийн түвшинд асуудал эрхэлсэн яам буюу сайдын ажлын алба, нийслэлийн дүүрэг, Засаг даргын дэргэдэх агентлаг, байгууллагын түвшинд нийслэлийн ЗДТГ, аймаг, нийслэл, яамдын түвшинд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар өгнө;
 

 

Бусад ажил, арга хэмжээ

Оноо

1

Төлөвлөгөөг ЗГХЭГ, АТГ-аас хүргүүлсэн загвар төлөвлөгөөний дагуу боловсруулсан эсэх

1-5

Бусад байгууллагад жишиг болгохуйц тэргүүн туршлагыг бий болгож, сурталчилсан бол

1-10

Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх талаар зохион байгуулалтын үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдал

1-10

Төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнд “өөрийн үнэлгээ” хийж, тайланг хагас бүтэн жилээр холбогдох газарт хүргүүлсэн байдал
Хагас жил – жил бүрийн 7 дугаар сарын 20-ны дотор
Бүтэн жил – жил бүрийн буюу дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор

1-10

Зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлсэн талаарх Авлигатай тэмцэх газрын үнэлгээ

1-10

 

Нийт

1-45 оноо


Хоёр. Тайлагнах талаар:

1/ “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ /”өөрийн үнэлгээ”/-г тайлангийн хамт холбогдох газарт хүргүүлсэн байх. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын агентлагууд нь асуудал эрхэлсэн сайдын ажлын алба буюу харъяалах яаманд, нийслэлийн дүүргүүд болон Засаг даргын агентлаг, байгууллага нь нийслэлийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт, аймаг, нийслэл, яамд нь өөрийн үнэлгээг тайлангийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

2/ Яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн үнэлгээтэй газар дээр танилцаж, нэмэлт оноог өгч үнэлсний үндсэн дээр нэгдсэн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

3/ Аймаг, нийслэл, яамдын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн үнэлгээтэй ЗГХЭГ, АТГ-аас байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь танилцаж, нэмэлт оноог өгөх бөгөөд байгууллагууд энэхүү зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлсэн байдалд Авлигатай тэмцэх газраас өгсөн үнэлгээг өгсний үндсэн дээр Засгийн газарт танилцуулах ажлыг зохион байгуулна;

4/ “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд “өөрийн үнэлгээ” хийж, тайлан бичих ажлыг зохион байгуулалтын бүтцийн нэгжид хариуцуулах /Хяналт шинжилгээ, үнэлгээний нэгж/. Үр дүнг үнэлэхдээ иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулж болно;

5/ Тайланд ёс зүйтэй манлайлал, хувь хүний шударга байдал, тогтолцооны шударга байдал, хяналтын үйл ажиллагааг хангах 4 тулгуур зарчмын хүрээнд хийсэн ажил арга хэмжээг дэлгэрэнгүй тусгах;

6/ Тайланд заавал хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний болон бусад ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх үр дүнгийн үнэлгээг тусгахын зэрэгцээ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хүрсэн үр дүн, ололт амжилт, алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлийг тогтоож, санал зөвлөмжийг дэвшүүлж, дүгнэлт хийсэн байх;

7/ “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд “өөрийн үнэлгээ” хийж, тайлан бичих талаар Авлигатай тэмцэх газрын холбогдох нэгжээс арга зүйн зөвлөгөө, дэмжлэг авах.

 

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР