Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарт /Зөвлөмж/

A- A A+
Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарт /Зөвлөмж/
Аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад байгууллагын удирдлагуудад Сүлжээний үйл ажиллагааны талаар зөв ойлголт өгөх, Сүлжээнээс явуулж буй ажлын талаар орон нутгийн удирдлагуудад байнга мэдээлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах;
  1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай Сүлжээний үйл ажиллагааг уялдуулан үр дүнтэй хамтран ажиллах;
  2. Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын Сүлжээний хооронд байгуулсан гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэх;
  3. Авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг ойлгуулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулах; 
  4. Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах, төсөв болон худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, үйлчилгээний чанар, нөхцөл байдлыг үнэлэх талаар үр дүнтэй үйл ажиллагааг санаачлан, олон нийтийг хамарсан уулзалт, хэлэлцүүлгийг орон нутгийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
  5. Төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртлын талаар аймгийн ЗДТГ-тай хамтран судалгаа хийж, дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
  6. Орон нутагт тулгамдаж байгаа болон иргэдэд учирч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаг үеийн шинжтэй нийтийг хамарсан үйл ажиллагааг хууль зүйн дагуу авлига, хүнд сурталгүй зохион байгуулах талаар уриалга, зөвлөмж гаргаж, түүний мөрөөр тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлэх;
  7. Орон нутгийн сонин хэвлэлд “Авлига, хүнд суртлын эсрэг” сэдэвт нээлттэй булан ажиллуулж үйл ажиллагаагаа сурталчлах;
  8. Сүлжээг өргөтгөх чиглэлээр санаачилгатай ажиллаж, сүлжээ хоорондын уялдаа холбоог сайжруулан бусад аймгуудад ажиллаж буй Сүлжээний сайн туршлагаас суралцах;
  9. Сүлжээний үйл ажиллагааг үнэлж дүгнэх баг байгуулан ажиллаж, Сүлжээний үйл ажиллагааны тайланг нийт төрийн бус байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүлэн дүгнэж байх;
  10. Авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах талаар хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР