Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал

A- A A+
Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал

Нэг. Оршил

Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай хамтран 2008 оноос яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Үзүүлбэл:

 

Он

Төлөвлөгөө хэрэгжүүлсэн байгууллага

 

Нийт

УИХ-аас байгууллагддаг байгууллага

Яам

Агентлаг

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Дүүрэг

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

2008 он

-

11

15

-

-

-

26

2009 он

-

11

42

1

-

-

54

2010 он

-

11

42

22

-

-

75

2011 он

-

11

42

22

-

-

75

2012 он

-

16

28

22

-

10

76

2013 он

7

16

27

22

-

48

120

2014 он

7

16/13

28

22

9

50

132

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн зэргээс шалтгаалан авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хяналт тавих боломжийг тэдэнд олгох, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагыг чангатгах, нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ төгс биелүүлэх замаар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн төлөвлөсөн хүрээнд биш байгууллага, салбар, орон нутгийн онцлогт тохирсон илүү өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахыг зорьж байна.

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих” чиг үүргийн дагуу төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор энэхүү аргачлалыг боловсруулав.

Аргачлалыг БНСУ-ын Авлигатай тэмцэх ба хүний эрхийн хорооны 2002 оноос хэрэгжүүлсэн Авилгын эсрэг санал, санаачлагын үнэлгээ, 2012 оноос хэрэгжүүлсэн Авилгын эсрэг өрсөлдөх чадварын үнэлгээний арга зүйд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан юм.

"Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал"-ыг ЭНД ДАРЖ үзнэ үү!