card

News

Олон улсын авлигын талаарх статистик мэдээллийн үнэн зөв байдал хэр баталгаатай вэ?

Олон улсын авлигын талаарх статистик мэдээллийн үнэн зөв байдал хэр баталгаатай вэ?

Авлигатай тэмцэх салбарт ажилладаг хүмүүс авлигын хэмжээ, олон улсын түвшин дэх нөлөөллийг харуулсан глобал тоон мэдээний ойлголттой байдаг. Тэр ч утгаараа авлигын холбогдолтой асуудлын талаарх тайлан, мэдээ, албан тушаалтны ярилцлагын эхлэлийн үг хэлбэрээр тогтмол хэрэглэгддэг билээ. Жишээлбэл, жил бүр 1 их наяд ам.доллар авлигын улмаас алдагдаж байна, авлига нь дэлхийн эдийн засагт 2.6 их наяд ам.доллар (дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь), жил бүр төрийн байгууллагын худалдан авах ажиллагааны 10-25 хувь авлигын үйл ажиллагаанд алдагддаг зэрэг болно. Тэгвэл эдгээр тоон мэдээ нь хэр үнэн зөв бэ? Энэ талаар бид өмнө блогт хэлэлцэж байсан билээ.

Read more
Яагаад Швед Улс эрх зүйн салбарт шинэчлэлт хийх шаардлагатай вэ?

Яагаад Швед Улс эрх зүйн салбарт шинэчлэлт хийх шаардлагатай вэ?

Өнгөрсөн нэгдүгээр сард “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас Авлигын төсөөллийн индексийг шинэчлэн олон нийтэд зарласан билээ. Урьдын адил Швед Улсын индекс өндөр байсан буюу дэлхийн хэмжээнд авлигын түвшин багатай улс орнуудын нэгээр нэрлэгдэж, гуравдугаар байранд Финланд, Швейцар болон Сингапур Улстай хамт эрэмбэлэгдсэн. Авлигын төсөөллийн индексээр дэлхийн 180 улсаас дээгүүр эрэмбэлэгдэж, шударга байдал болон сайн засаглалын олон улсын бусад индексээр өндөр оноо авсан байгаа нь Швед Улсыг авлигаас ангид улс хэмээн харагдуулж байна. Гэвч энэ нь төөрөгдөл юм. Швед Улс нь өдөр тутмын жижиг авлигын үйлдэл багатай боловч тус улсад өндөр түвшний авлига болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн хэвээр байна. Хэдий тийм боловч ихэнх тохиолдолд гэмт этгээдүүд хариуцлагаас зугтсаар байгаа юм. Өндөр түвшний гэмт хэргийн жишээг дурдвал:

Read more
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 184 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 184 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 184 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 154 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 97 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Read more
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Авлигатай тэмцэх газар нь “Хүн амын амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой өрхийн иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа”-ны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Read more
Хүүхэд багачуудад зориулсан “Good habits-21” дижитал чуулганыг зохион байгуулав

Хүүхэд багачуудад зориулсан “Good habits-21” дижитал чуулганыг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 2020 оноос эхлэн “Зөв зөвд шударга зөв” аяныг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн онд Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулах зорилгоор “GOOD HABITS-20”  буюу “Зөв дадал-20”  дижитал чуулганыг зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээний дараагийн цувралыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудыг хамруулан зохион байгууллаа. Хүүхэд, багачуудад бага наснаас нь эхлэн шударга ёсны үнэ цэнийг ойлгуулах, үнэт зүйлээ тодорхойлоход туслах, аливаа зүйлийн зөв, бурууг ялган таних, улмаар зөв хүмүүжил, зөв дадлыг бий болгох, үе тэнгийнхэндээ шударга ёсны үзэл бодлоо хуваалцах, нийгэмд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагт цахим хэлбэрээр зохион байгуулав.

Read more

Хүсэлт илгээх