card

News

Арбитрын шүүх дэх авлигын эсрэг Перу Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байгаа онохгүй байна

Арбитрын шүүх дэх авлигын эсрэг Перу Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байгаа онохгүй байна

Перу Улсын шүүхийн тогтолцоо нь бусад олон орны адил авлигад идэгдсэн, найдваргүй байдаг. Энэ шалтгааны улмаас компаниуд арилжааны шинжтэй маргаанаа шийдвэрлүүлэх зорилгоор арбитрын байгууллагыг сонгох нь таатай хувилбар гэж үздэг бөгөөд арбитрын байгууллагыг шүүхээс хямд өртөгтэй, хурдан шуурхай гэдгээр нь биш харин арбитрчид шүүгчдийг бодвол авлига авах магадлал багатай гэж үздэгтэй холбоотой юм.

Read more
 Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд хиймэл оюун ухаан нөлөөлж чадах уу?

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд хиймэл оюун ухаан нөлөөлж чадах уу?

Авлигатай тэмцэхэд, ялангуяа томоохон хэмжээний авлигатай тэмцэхэд сэжигтэй гүйлгээг үр дүнтэй бөгөөд зөв тодорхойлж чадах мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй систем шаардлагатай байдаг. Сэжигтэй гүйлгээг тодорхойлох, тайлагнах үүрэгтэй санхүүгийн байгууллагууд улаан тэмдэглэгээ бүхий гүйлгээнүүдийг (гүйлгээний дүн, байршил, үйлчлүүлэгчийн ердийн үйл ажиллагаанаас хазайсан шинжтэй) тодорхойлох автоматжуулсан системийг ашигладаг бөгөөд уг автоматжуулсан систем нь тухайн гүйлгээг улаан тэмдэглэгээ бүхий гүйлгээ гэдгийг автоматаар тодорхойлж, цаашид нарийвчлан шалгах нөхцөлийг бий болгодог. Гэвч өдөр бүр хийгдэж буй санхүүгийн гүйлгээний хэмжээ, нарийн төвөгтэй байдал болон улаан тэмдэглэгээ бүхий гүйлгээнээс зайлсхийхийн тулд улс төрийн бүлэглэлүүд, гэмт бүлэглэлүүд болон бусад хүмүүсийн хууль бус үйл ажиллагаагаа далдлах арга улам нарийсаж, боловсронгуй болж байгаа нь үнэхээр сэжигтэй гүйлгээг тодорхойлоход туйлын хэцүү болгож байна. Ухаалаг системийг хөгжүүлэгчид ч гэсэн боломжит бүх улаан тэмдэглэгээ бүхий гүйлгээг автоматжуулсан системээр таньж чадна гэж найдахгүй байна.

Read more
Эрүүл мэндийн салбар дахь авлига нь өвчтөнүүдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн чанарыг улам бүр доройтуулдаг

Эрүүл мэндийн салбар дахь авлига нь өвчтөнүүдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн чанарыг улам бүр доройтуулдаг

Эрүүл мэндийн салбар дахь хээл хахууль нь үйлчилгээний чанар муу байгаатай холбоотой асуудлыг шийдэж чадахгүй, улам бүр дордуулж байна гэж судлаачид үзэж байна. Өвчтөнүүд өөрсдийн сайн сайхан байдал, эрүүл мэндийн талаар үнэлэхдээ мөн үүнтэй ижил бодолтой байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар дахь хээл хахууль нь чанартай үйлчилгээ үзүүлэхгүй, үр дүнд хүрэхгүй байна. Ийм дүгнэлтийг олон улсын судлаачдын баг, түүний дотор нийтлэлийн зохиогч, Уралын холбооны их сургуулийн дэд профессор Ольга Попова хийсэн байна.

Read more
Киргиз Улсын экс Ерөнхий сайдыг уул уурхайн авлигын хэргээр саатуулав

Киргиз Улсын экс Ерөнхий сайдыг уул уурхайн авлигын хэргээр саатуулав

Киргиз Улсын аюулгүй байдлын албаныхан тус улсын хамгийн том татвар төлөгч болох асар том алтны уурхайтай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан экс Ерөнхий сайдыг саатуулжээ.

Read more
37 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав

37 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 5 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 225 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 140 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 85 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Read more
8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 5 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Read more

Хүсэлт илгээх