card

News

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

Авлигатай тэмцэх газар нь “УЛС ТӨР, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮРЭЭН ДЭХ АВЛИГЫН ТАЛААРХ ШИНЖЭЭЧДИЙН ТӨСӨӨЛЛИЙН СУДАЛГАА”-ны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Read more

"Криптовалют, түүнийг мөрдөн шалгах нь" сэдэвт цахим сургалт зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газраас Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-тай хамтран тус газрын Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс болон улс, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын байгууллагын 300 орчим албан хаагчийг хамруулсан "Криптовалют, түүнийг мөрдөн шалгах нь" сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Read more
Үндэсний хариуцлагын товчоо нь авлигын эсрэг гурван талт стратегийг хэрэгжүүлж байна

Үндэсний хариуцлагын товчоо нь авлигын эсрэг гурван талт стратегийг хэрэгжүүлж байна

Авлига нь дэлхийн улс орнуудад шударга бус байдал, ядуурлыг бий болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Үндэсний хариуцлагын товчоо нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг хэрэгжүүлэгч гол агентлаг болохын хувьд авлигын хор хөнөөлийг арилгаж, “Бүх хүнд хариуцлага тооцох” бодлогыг хэрэгжүүлснээр Пакистан улсыг авлигаас ангид байлгахыг зорьж байна. Үндэсний хариуцлагын товчоо нь авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээд байгууллага бөгөөд авлигын эсрэг тэмцэх үүрэг хүлээснээр мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэх, хууль сахиулах гэсэн гурван талт стратегийг хэрэгжүүлж байна. Нийгэм дэх энэхүү муу муухайг арилгахын тулд бүх оролцогч талуудыг тууштай оролцуулж, гайхалтай үр дүнгээ өгч эхэлсэн олон талт стратегийнхаа ачаар үндэсний аюул заналхийлэлтэй тууштай тэмцэж байна.

Read more
Авлига хайгчид дэлхий нийтийн мөнгө угаах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Авлига хайгчид дэлхий нийтийн мөнгө угаах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Мөнгө угаахтай тэмцэх индексээр дэлхийн эрсдэлийн зэрэглэл 10-аас (эрсдэлийн хамгийн өндөр оноо) 5.22 байснаас 5.3 болж өссөн гэж Базелийн Засаглалын институт мэдээлэв.

Мөнгө угаах эрсдэлийг 110 улсад хараат бусаар судлан жил бүр гаргадаг бөгөөд энэхүү үнэлгээгээр Швейцарь Улс 2020 онд 4.74 оноо, 2021 онд 4.89 оноо авсан нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Одоо тэрээр 43 дугаар байрт бичигдэж байна. Илтгэлд дурдсанаар ахиц дэвшил гаргасан орнууд ч гэсэн хамгийн бага ахиу ашиг олсон байна.

Read more
Азербайжаны ерөнхийлөгч орон нутгийн албан хаагчдад авлигын асуудлаар анхааруулга өгөв

Азербайжаны ерөнхийлөгч орон нутгийн албан хаагчдад авлигын асуудлаар анхааруулга өгөв

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев орон нутгийн шинээр томилогдсон удирдлагуудыг авлигаас ангид байхыг анхааруулаад байна. Мөн энэ үеэр авлигатай тэмцэх кампанит ажлын үеэр баривчлагдсан албан тушаалтнуудын шүүх хурал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч Алиев 9 дүгээр сарын 14-нд Шамкир, Жалилабад дүүргийн шинэ удирдлагуудтай онлайн уулзалт хийсэн бөгөөд тус дүүргүүдийн өмнөх удирдлагууд нь сүүлийн нэг жилийн дотор ажлаасаа халагдаж, гэмт хэрэгт буруутгагдаад байгаа билээ.

Read more
АНУ-ын Конгресс авлигач, ардчилсан үзэл баримтлалын эсрэг этгээдүүдийн жагсаалтыг шинэчилнэ

АНУ-ын Конгресс авлигач, ардчилсан үзэл баримтлалын эсрэг этгээдүүдийн жагсаалтыг шинэчилнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга авлигач, ардчилсан үзэл баримтлалын эсрэг этгээдийн жагсаалт гэж нэрлэгдэх Хойд гурвалжингийн оролцоог сайжруулах тухай хуульд заасны дагуу холбогдох жагсаалтын шинэчлэлтийг хийж Конгрессод шилжүүлсэн тухай мэдэгдэв. Уг шинэчлэлтэд ардчилсан үйл явц, институцийг сүйтгэсэн гэх Эл-Сальвадорын Дээд шүүхийн үндсэн хуулийн танхимын таван шүүгч (Оскар Альберто Лопес Жерез, Элси Дуенас Ловос, Хосе Ангел Перез Чакон, Луис Хавьер Суарез Магана, Эктор Нахун Мартинес) багтсан байна.

Read more
“МОНГОЛ УЛСАД ЭЦСИЙН ӨМЧЛӨЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“МОНГОЛ УЛСАД ЭЦСИЙН ӨМЧЛӨЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эцсийн өмчлөгчийн ил тод байдал нь олборлох салбарын шударга байдалд иргэд, төр, засаг, салбарын оролцогч тал болон санхүүжүүлэгчид итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр болж байдаг. Олон улсын хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдийн зүгээс салбарын болон холбогдох үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах шаардлагыг тавьдаг нь үүнтэй холбоотой гэж үзэж болно.

Read more
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Зумагийн авлигын хэргийн шүүх хурал 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшиллоо

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Зумагийн авлигын хэргийн шүүх хурал 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшиллоо

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жейкоб Зумагийн засгийн газрын хоёр тэрбум долларын зэвсгийн наймаатай холбоотой авлигын хэргийн шүүх хурлыг 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулсан гэж шүүх хуралдаан даргалагчаас 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгджээ.

Read more

Хүсэлт илгээх