card

News

Нийтийн албанд томилогдох 137 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Нийтийн албанд томилогдох 137 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 137 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Read more
Авлигын төсөөллийн индексийн өндөр онооны ард орших Шинэ Зеландын түгшүүр

Авлигын төсөөллийн индексийн өндөр онооны ард орших Шинэ Зеландын түгшүүр

Энэ оны эхээр Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индекс (АТИ)-ийг зарласнаар сүүлийн арван таван жилийн арван гуравт нь ийнхүү Шинэ Зеланд улс “дэлхийн хамгийн авлигагүй улс”-аар шалгарсан билээ. Шинэ Зеландад энэ мэдээг тэмдэглэлт баяр гэхээсээ илүүтэй болгоомжилж хүлээн авсан нь санаандгүй гэмээр зүйл байсан байж болзошгүй юм. Шинэ Зеландын хамгийн эерэг мэдээллийн агентлагууд хүртэл “шүгэл үлээгчдийг хамгаалах хамгаалалт хангалтгүй, улсад бүртгэлтэй компаниудад хэн эцсийн хяналт тавьж, ашиг хүртэж байгааг харуулсан бүртгэл байхгүй" гэх зэргээр тус улс авлигын эрсдэлтэй тулгарч буй тухай сэрэмжлүүлж байв. Бусад агентлагууд ч гэсэн “Засгийн газар авлигаас ангид статусыг сүйтгэхгүй байхыг анхааруулж байна” гэх мэт гарчгийг баяр хүргэсэн гарчгаас илүүд үзэж байв. Шинэ Зеландын нэгэн хэвлэл товчхон хэлсэнчлэн “Шинэ Зеланд бол дэлхийн хамгийн бага авлигад автсан улс. Гэвч энэ мэдэгдлийг “боловч” гэдэг үг үргэлж дагаж явдаг" ажээ.

Read more
Бэлгийн сүрдүүлэг: Авлига эмэгтэйчүүдэд өвөрмөцөөр нөлөөлдөг болох нь

Бэлгийн сүрдүүлэг: Авлига эмэгтэйчүүдэд өвөрмөцөөр нөлөөлдөг болох нь

Сьерра Леон дахь дүрвэгсдийн хуаранд байсан өсвөр насны охин зайлшгүй шаардлагатай, амьд үлдэхэд нь хэрэгцээтэй хоол хүнс, саван, эм тарианыхаа талаар хуарангийн захирагчид ханджээ. Тэрбээр охинд “чиний нэр жагсаалтад ороогүй байна” гэж худлаа хэлсэн бөгөөд мөнгө нэхэхийн оронд авлигын сонгодог үйлдэл болох бэлгийн харилцаанд орохыг шаардсан байна. Охинд үүнийг биелүүлэхээс өөр арга байсангүй.  

Read more
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын худалдан авалтын ил тод байдлыг сайжруулахад анхаарна

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын худалдан авалтын ил тод байдлыг сайжруулахад анхаарна

Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум, Монголын тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдал” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Read more
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдлыг хянан шалгав

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдлыг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Read more
Өмнөд Африкийн засгийг тэргүүлэгч Африкийн үндэсний конгресс намаас авлигад автсан улс төрчид хатуу арга хэмжээ авахаа зарлав.

Өмнөд Африкийн засгийг тэргүүлэгч Африкийн үндэсний конгресс намаас авлигад автсан улс төрчид хатуу арга хэмжээ авахаа зарлав.

Хээл хахуулийн эсрэг тус намын байр суурь иргэдийн итгэлийг дээшлүүлнэ хэмээн шинжээчид үзэж байна. Авлига болон бусад ноцтой гэмт хэрэгт холбогдсон ч огцрох хүсэлгүй байгаа намын удирдлагуудаа түдгэлзүүлэхээ Африкийн үндэсний конгресс намаас мягмар гаригт мэдэгдсэн байна. Мөн Үндэсний ажлын хорооноос дээрх шийдвэрт хамааралтай бүх гишүүдэд албан захиа хүргүүлэхээ мэдэгдээд байна.

Read more
Венесуэлын газрын тос, байгалийн хийн төрийн өмчит компанийн албан хаагчид хээл хахуулийн хэргээр 2 жилийн хорих ял оноожээ

Венесуэлын газрын тос, байгалийн хийн төрийн өмчит компанийн албан хаагчид хээл хахуулийн хэргээр 2 жилийн хорих ял оноожээ

Венесуэлын газрын тос, байгалийн хийн төрийн өмчит компанийн захирал асанд 12 тэрбум долларын хээл хахууль авсан асуудлаар 2 жил гаруй хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Read more

Хүсэлт илгээх