card

News

Гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав

Гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Read more
Мөнгөөр дүн тавьдаг байсан Балтиморын математикийн профессор нэг жилийн хорих ялаар шийтгэгджээ

Мөнгөөр дүн тавьдаг байсан Балтиморын математикийн профессор нэг жилийн хорих ялаар шийтгэгджээ

Прокуроруудын үзэж байгаагаар профессор Эдвард С.Эннелсийн Балтимор хотын коллежид заасан математикийн хичээл маш энгийн зүйл байв: С үнэлгээ 150 доллар; В үнэлгээ 250 доллар; А үнэлгээ 500 доллар. Зарим хичээлийн хувь А үнэлгээ 300 долларын үнэтэй ч байж болно.

Мэриландын ерөнхий прокурор Брайн Э.Фрош пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ ноён Эннелс (45 настай) өнгөрсөн жилийн сургалтын долоон сарын хугацаанд 112 оюутнаас хахууль шаардаж, есөн оюутнаас нийт 2815 долларын 10 удаагийн төлбөр авсан хэмээн дурджээ.

Read more
Нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 187 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 70 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Read more
Төрийн байгууллагын шударга байдлыг дэмжихэд албан хаагчийг сонгон шалгаруулалтын ач холбогдол: Энэтхэгийн зарим баримт

Төрийн байгууллагын шударга байдлыг дэмжихэд албан хаагчийг сонгон шалгаруулалтын ач холбогдол: Энэтхэгийн зарим баримт

Төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдыг албан тушаалд томилогдсоны дараа зохих урамшууллыг бий болгоход ихээхэн анхаарал хандуулж байна. Зорилго нь шударга зан үйлийг өдөөж, хууль бус, буруу үйлдлийг таслан зогсоох урамшуулал ба шийтгэлийн тогтолцоо, улмаар мэргэжлийн соёлыг бий болгох явдал юм. Эдгээр урамшууллыг бий болгох нь үнэхээр чухал боловч төрийн албан хаагч болон албан тушаалтныг сонгон шалгаруулах асуудлыг анхаарч үзэх нь бас чухал юм. Эцсийн эцэст, үнэнч шударга хүнд авлигыг эсэргүүцэхэд нь туслах нь махчин оппортунистыг албан тушаалаа урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэхээс хамаагүй хялбар байдаг. Түүгээр ч барахгүй буруу хүмүүсийг төрийн албанд сонгох нь гаж буруу тойргийг үүсгэж болзошгүй юм. Авлигын асуудалд нэр холбогддог төрийн байгууллага албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой хүмүүсийг татах хандлагатай байдаг бол шударга, нэр хүндтэй байгууллага нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх сонирхолтой хүмүүсийг татах магадлал өндөр байдаг.

Read more
Сэлэнгэ аймагт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулав

Сэлэнгэ аймагт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас Сэлэнгэ аймгийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран энэ сарын 21-24-ний өдрүүдэд тус аймгийн сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын үйл ажиллагаанд хяналт шалгалтын болон авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.  

Read more
 Нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авлигын эсрэг цахим сургалт үргэлжилж байна

Нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авлигын эсрэг цахим сургалт үргэлжилж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авлигын эсрэг цахим сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр болсон цахим сургалтад Зам тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Батлан хамгаалах яам, түүний харьяа байгууллагуудын албан хаагчид оролцож, авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгээ дээшлүүллээ.

Read more
Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд Авлигатай тэмцэх газар дэмжин ажиллаж байна

Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд Авлигатай тэмцэх газар дэмжин ажиллаж байна

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу авлигын эсрэг сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахад дэмжлэг, арга зүйн зөвлөгөө өгч, хамтарч ажилладаг.

Read more

Хүсэлт илгээх