card

News

Аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 270 гишүүнийг цахим сургалтад хамруулав

Аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 270 гишүүнийг цахим сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 21 аймаг, 9 дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 270 гишүүнд “Авлигын хор хөнөөл, өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх нь” цахим сургалтыг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав.

Read more
ОХУ-ын Севастополь хотын депутатууд криптовалютыг мэдүүлэгтээ бүртгүүлэх шаардлагатай гэж үзэв

ОХУ-ын Севастополь хотын депутатууд криптовалютыг мэдүүлэгтээ бүртгүүлэх шаардлагатай гэж үзэв

Севастополь хотын хууль тогтоох хурлаар депутатын статусын тухай орон нутгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Нэмэлт өөрчлөлт нь ард түмний төлөөлөл болсон одоогийн  депутатуудын худалдан авсан цахим хөрөнгө болон цахим валют нь түүний өөрийн болон гэр бүлийн гишүүдийн 3 жилийн орлогоос илүү байх тохиолдолд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бүртгүүлэх шаардлагатай гэж тусгажээ.

Read more
21 аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим уулзалт зохион байгуулав

21 аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим уулзалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож, нэгдсэн мэдээлэл арга зүйгээр хангах цахим уулзалтыг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав.

Read more
Эрүүгийн 541 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Эрүүгийн 541 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 2 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 91 гомдол, мэдээллийг шалгав.

Read more
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД “БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ” САМБАР БАЙРШУУЛАВ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД “БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ” САМБАР БАЙРШУУЛАВ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөх, багшийн нэр хүндийг хамгаалахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг хийлгэн Нийслэлийн Боловсролын газартай хамтран  төрийн өмчийн 148, төрийн бус 127, нийт 275 сургуульд авлигын эсрэг бусад мэдээлэл, сурталчилгааны хуудасны хамт байршуулав.

Read more
Авлигатай тэмцэх газрын хамт олон Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын аппарат хандивлав

Авлигатай тэмцэх газрын хамт олон Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын аппарат хандивлав

Авлигатай тэмцэх газрын хамт олон цар тахалтай энэ цаг үед сайн үйлсийн аянд нэгдэж, Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын 8 аппарат хандивлав.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням БНХАУ-ын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн “Heal Force Bio-meditech” компанид үйлдвэрлэсэн GLQ-1L загварын, хамгийн сүүлийн үеийн, нярайд нэн шаардлагатай 8 ширхэг шарлагын аппаратыг Хүүхдийн төв сувилалд өнөөдөр хүлээлгэн өгөв.

Read more
2021 оны 1 дүгээр сарын тойм: Ротенбэрг Путиныг аварч, Жириновский авлигатай тэмцэн, ОХУ Габон Улсыг гүйцэж түрүүлэв

2021 оны 1 дүгээр сарын тойм: Ротенбэрг Путиныг аварч, Жириновский авлигатай тэмцэн, ОХУ Габон Улсыг гүйцэж түрүүлэв

-2021 оны 1 дүгээр сарын авлигатай тэмцэх бодлого-

ОХУ-ын эрх баригчдын 1 дүгээр сард авлигатай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа нь авлигыг илчилсэн хүмүүстэй сөргөлдөх нөхцөл байдалд хүрчээ. Дмитрий Пэсков болон Владимир Путин нар Алексей Навальныйн зүгээс мэдээлсэн ордон харшийн асуудлыг няцаав. Үүссэн таагүй нөхцөл байдлын үед ерөнхийлөгчийн ойрын хүрээлэлд тооцогдох тэрбумтан Аркадий Ротенбэрг 100 тэрбумаар үнэлэгдэх уг үл хөдлөх хөрөнгө өөрийх нь өмч бөгөөд ордон биш, зочид буудал гэж мэдэгдсэн байна. Энэ эгзэгтэй үед Владимир Жириновский тус улсын Дум нь өөрөө хууль зөрчигчдөд уучлал үзүүлдэг учраас Орос орон авлигагүй байх боломжгүй. Манай улс авлигын төсөөллийн индексээр Африкийн орнуудын түвшинд байна гэж мэдэгдлээ. ПАСМИ-аас сар тутам тоймлон хүргэдэг дараах нийтлэлээс эдгээр болон бусад үйл явдлын талаар үзнэ үү.

Read more
“Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Танаа” гарын авлага

“Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Танаа” гарын авлага

Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарыг авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг манлайлан оролцох чиглэлээр хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй сахин биелүүлэхэд арга зүйн зөвлөмж үзүүлэх зорилгоор “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Танаа” гарын авлагыг бэлтгэн хэвлүүлэв.

Read more

Хүсэлт илгээх