card

News

Ли Жэ Ён: Самсунг компанийн өв залгамжлагч хээл хахуулийн хэргээр шоронд хоригдох ял авчээ

Ли Жэ Ён: Самсунг компанийн өв залгамжлагч хээл хахуулийн хэргээр шоронд хоригдох ял авчээ

Өмнөд Солонгос Улсын дээд шүүх Самсунг компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд хоёр жил зургаан сарын хорих ял оноолоо.

Түүний оролцсон хээл хахуулийн хэрэг нь хээл хахууль, авлигын хэргээр шоронд хоригдсон тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэн өмнөх хэрэгтэй холбогдсон.

Read more
Европын Зөвлөлийн гишүүн орнууд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ёстой

Европын Зөвлөлийн гишүүн орнууд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ёстой

Авлига, хээл хахууль, хулгай, татвараас зайлсхийх зэрэг нь хөгжиж буй улс орнуудад жил бүр 1.6 их наяд доллараас багагүй хохирол учруулдаг. Энэ дүн нь зургаан жилийн хугацаанд 1.4 тэрбум хүнийг ядуурлын түвшингээс гаргахад хүрэлцэх юм.

Read more
АТГ 2020 ОНД ЮУ ХИЙВ?

АТГ 2020 ОНД ЮУ ХИЙВ?

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хуудаснаа АТГ-ын 2020 оны ажлын тайлан танилцуулга нийтлэгдэх боллоо. Төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэд, олон нийтэд ямагт нээлттэй, ил тод байх зарчмын дагуу тэдгээр мэдээллүүдээс онцолж сонгон, энэхүү нийтлэлийг бичив.

Read more
Учирч болох байсан 30.4 тэрбум төгрөгийн хохирлыг таслан зогсоов

Учирч болох байсан 30.4 тэрбум төгрөгийн хохирлыг таслан зогсоов

Хүмүүс АТГ-ын мөрдөн шалгах ажлыг илүүтэй сонирхдог. Авлигачдыг шууд шийтгэх нь илүү чухал гэсэн нийгмийн хандлага хүчтэй байдгаас тэр байх.

Гэхдээ авлигаас урьдчилан сэргийлэх ажил нь мөрдөн шалгахаасаа илүү, бүр мянган хувь илүү чухал гэдгийг тэд ойлгодоггүй. Би өнөөдөр авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд хийсэн нэгэн томоохон ажлын талаар бичих гэж байна.

Read more
Авлигын хохирогч хэн болохыг танин мэдэхүйд гарсан ахиц

Авлигын хохирогч хэн болохыг танин мэдэхүйд гарсан ахиц

Нью-Йоркийн Зүүн дүүрэг дэх Нэгдсэн Улсын дүүргийн шүүхийн шийдвэрээр хээл хахуулийн улмаас хохирсон компанийн хувьцаа эзэмшигчдийг "авлигын хохирогч" гэж тооцон, 135 сая долларын хохирлыг баталгаажуулсан захирамж гаргасан нь чухал жишиг тогтоосон билээ. Энэхүү шийдвэр, захирамжийг Foreign Corrupt Practices Act буюу Гадаадын авлигын хэргийн тухай хуулийг зөрчсөн OZ Africa Management компанийг яллах ажиллагааны үеэр гаргасан юм. АНУ-ын эрсдэлийг удирдах сангийн[2] охин компани болох OZ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын ашигт малтмалын нөөцийг хянахын тулд Израилийн тэрбумтан Дэн Гэртлэрийн бий болгосон хээл хахуулийн схемд оролцсон гэм буруутай болохоо шүүхэд мэдүүлсэн билээ. Хэрэг хаагдахын босгон дээр хээл хахуулийн уршигаар ашигт малтмалын эрх нь үнэгүйдсэн Канадын Africo компанийн хувьцаа эзэмшигчид эрүүгийн хэргийн яллагдагч үйлдсэн хэргийнхээ хохирогчид нөхөн төлбөр олгохыг шаардсан хууль болох Mandatory Victim Restitution Act буюу Хохирогчийн эрхийг заавал сэргээх тухай хуулийн дагуу хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байдаг.

Read more

Хүсэлт илгээх