card

News

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 56 гомдлыг хянан шалгав

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 56 гомдлыг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Read more
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭВ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Read more
Эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэх нь - Афганистаны таван сургамж

Эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэх нь - Афганистаны таван сургамж

Афганистанд айдас төрүүлэм үйл явдлуудын зэрэгцээ авлигатай тэмцэх талаар сонирхолтой зүйлс өрнөж байна. 2016 оны 6-р сараас хойш боловсрол, худалдан авах ажиллагааны талаарх ахиц дэвшлээс гадна эрүүл мэндийн системд авлигын эсрэг томоохон санаачилга гарч байна. Энэхүү хүнд хэцүү нөхцөлд авлигын эсрэг амжилтад хүрсэн туршлага нь бусад орны авлигатай тэмцэгчид болон эрүүл мэндийн сайд нарт дараах таван сургамжийг өгч байгаа юм.

Read more
Оросын шүүх Навальныйгийн авлигатай тэмцэх бүлэглэлд хориг тавьжээ

Оросын шүүх Навальныйгийн авлигатай тэмцэх бүлэглэлд хориг тавьжээ

ОХУ-ын шүүх шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн Авлигатай тэмцэх сан (АТС)-д өргөн хэмжээний хориг тавилаа гэж тус сангийн захирал мэдэгдэв. Иван Жданов мягмар гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүх АТС-г интернетэд контент байрлуулах, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, сонгуульд оролцох, банкны хадгаламж ашиглахыг хориглосон гэж мэдэгдэв.

Read more
23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 30 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Read more
9 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

9 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газар 2021 оны 2 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 10 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Read more
“Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн ажилтнуудад авлигын эсрэг мэдлэг олгов

“Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн ажилтнуудад авлигын эсрэг мэдлэг олгов

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд буюу төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтнууд, иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллүүдийг хамруулан авлигын эсрэг сургалтыг үе шаттай зохион байгуулдаг билээ.

Read more

Хүсэлт илгээх