card

News

Гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 8 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 565 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 553 хэрэг шалгагдаж байна.

Read more
39 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав

39 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 8 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 274 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 198 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 76 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Read more
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, 2021 оны эхний хагас жилд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх чиглэлээр дараахь ажил, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа.

Read more
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, АВЛИГЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ 2020 АНГЛИ ХЭЛ ДЭЭР...

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, АВЛИГЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ 2020 АНГЛИ ХЭЛ ДЭЭР...

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, АВЛИГЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ 2020-ИЙН АНГЛИ ОРЧУУЛГАТАЙ НОМЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

Read more
Хагас тэрбум орчим криптовалют хулгайлсан этгээд хулгайлсан хөрөнгөө буцаав

Хагас тэрбум орчим криптовалют хулгайлсан этгээд хулгайлсан хөрөнгөө буцаав

Криптовалют хулгайлсан этгээдийг шүүхэд өгөх ба Poly Network платформоос мөнгө алдагдсан талаар мягмар гаригт (2021.08.09) зарласан боловч хагас тэрбум орчим хулгайлсан хакер хөрөнгийг баасан гариг гэхэд буцаажээ.

“Аль ч улсын хууль хяналтын байгууллага тус асуудлыг ноцтой эдийн засгийн гэмт хэрэгт тооцож эрэн сурвалжлах болно. Цаашид гүйлгээ хийх нь ухаангүй зүйл болох болно” хэмээн хакерт хандан гаргасан тус платформын мэдэгдэлд дурджээ.

Read more
Өмнөд Африкийн хотуудад илрэх авлигын хэлбэрүүд

Өмнөд Африкийн хотуудад илрэх авлигын хэлбэрүүд

"Авлигыг ажиглахуй" байгууллагаас шинээр гаргасан тайланд Өмнөд Африкийн орон нутгийн засаг захиргааг сүүлийн арван жилийн турш залхааж буй авлигын асуудлуудыг онцолжээ. Өмнөд Африкт апартейд дэглэм нурснаас хойших зургаа дахь удаагийн орон нутгийн сонгууль 2021 оны 10 дугаар сарын сүүлээр төлөвлөгдөөд байна.

Хэрэв нөхцөл байдал чөлөөтэй, шударга сонгууль явуулахад таатай байна гэж үзвэл тус улсын 8 муж, 44 дүүрэг болон 200 хорооны удирдлагыг сонгохоор олон нийт саналаа өгөхөөр сонгуулийн хэсгүүд орох юм.

Read more
Ямар нэгэн тайлбаргүйгээр Тунис Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын дарга асныг албан тушаалаас нь чөлөөлж гэрийн хорионд оруулсан байна

Ямар нэгэн тайлбаргүйгээр Тунис Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын дарга асныг албан тушаалаас нь чөлөөлж гэрийн хорионд оруулсан байна

Авлигын эсрэг үндэсний хорооны дарга асан Чавки Табиб нь гэрийн хорионд байгаагаа хүлээн зөвшөөрөв. Баасан гаригт өөрийн нүүр номоороо дамжуулан “Манай гэрийн гадаа байгаа харуул намайг гэрийн хорионд байгааг хэлсэн” хэмээн мэдэгдсэн. Тэрээр энэхүү хууль зөрчсөн үйлдлийг буруушаагаад өөрийн эрх ашгаа хамгаалуулах зорилгоор зохих байгууллагад хандахаа мэдэгдсэн байна.

Тунис Улсын Ерөнхийлөгч Кайс Саед баасан гаригт Үндэсний Авлигын эсрэг хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ануар Бенийг ямар нэгэн тайлбаргүйгээр албан тушаалаас нь халсан байна. Харин Дотоод хэргийн сайд Ридха Гарсалаои албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан талаар хэвлэл мэдээллээр гарсан байна.

Read more
Дэлхийн хэмжээнд авлигатай хийх тэмцлийг чангаруулахыг Алексей Навальный уриалав

Дэлхийн хэмжээнд авлигатай хийх тэмцлийг чангаруулахыг Алексей Навальный уриалав

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный дэлхийн авлигын эсрэг болон “Владимир Путины тойрон хүрээлэл”-лийн олигархуудад дорвитой арга хэмжээ авахыг өрнөдийн улс төрчдөөс уриалсан байна.

Хордогдсон ойн дэрээ “хэцүү асуудлыг” шийдвэрлэх талаар юу ч хийхгүй байгаа өрнөдийн улс төрчдийг тэрээр шүүмжилсэн байна.

Read more

Хүсэлт илгээх