May 20, 2016         3

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар хандав

Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа.

Шалгалтаар 6 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн, тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй зэрэг зөрчил гаргасныг тогтоож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт зааснаар дээрх зөрчил гаргасан албан тушаалтнуудад сануулах, цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод албан бичиг хүргүүлэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us