“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтад “Их засаг” олон улсын сургуулийн оюутнууд хамрагдлаа
Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтыг сар бүр зохион байгуулж байгаа билээ.
“Шударга нийгмийн төлөө хамтдаа” 5 дугаар сарын ээлжит сургалтад “Их засаг” олон улсын сургуулийн эрх зүйн ангийн 2 болон 3 дугаар курсийн 23 оюутан хамрагдлаа. Хөтөлбөрийн дагуу оюутнуудад авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан, хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгосны зэрэгцээ Авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцуулав.
Уг сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олон, албан байгууллагыг 70112467 дугаарын утас болон bayartsetseg@iaac.mn цахим хаягаар холбогдон бүртгүүлэх боломжтой юм байна.