Oct 21, 2015         3

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хууль зөрчсөн шийдвэрүүдээ хүчингүй болгохыг мэдэгдэв

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажилласан ажлын хэсгийн тайлангийн мөрөөр ИТХ-ын дарга болон Засаг даргаас гаргасан шийдвэрт илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг мөрдлөг болгуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, эрхлэх аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулах үйл ажиллагаа эрхлэх гэрээ, тамхи худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хураамжийн хэмжээ, нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд төлөх хураамжийн хэмжээ, газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх зааг, хязгаар, түүний зургийн хамт баталсан нь холбогдох хууль тогтоомжоор ИТХ-ын Тэргүүлэгчдэд бус сум, дүүргийн ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзсэн байна. 

Түүнчлэн 2014 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тухай журам”, Засаг даргын 2013 оны 239 дүгээр захирамжаар баталсан ”Засаг даргын Зөвлөлийн Хурлын журам” зэргийг хянан үзээд уг журмуудаар Засаг даргын Зөвлөлийн гишүүдэд улирал тутамд ажлын үр дүнгээр 300 000 төгрөгийн урамшуулал олгох, Засаг даргын нөөц хөрөнгөөр байгууллага, иргэдэд шагнал олгох, гадаад, дотоодын зочид хүлээн авах, наадам зохион байгуулах, ойн арга хэмжээ тэмдэглэх, төрийн албан хаагчийн амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, төрийн албан хаагчдад бэлэг дурсгал гардуулах, хүндэтгэл үзүүлэх зэрэгт тус тус зарцуулахаар зохицуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, дүнгээ ирүүлэхийг мэдэгдлээ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us