May 12, 2016         3

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорнод аймгийн Гаалийн газарт ажиллав

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 1-10-ны өдрүүдэд Гааль, татварын ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газар, Хавирга, Баянхошууны боомтууд, Петро чайна дачин тамсагийн 21 дүгээр талбай дахь гүний гааль зэрэг газарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг нь дээшлүүлэх, энэ чиглэлээр зөвлөх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан, нөхцөлийг тогтоох чиглэлээр ажиллав. 

Дорнод аймаг дахь Гаалийн газарт ажиллах явцад боловсон хүчний нөөц дутмаг байх ба гаалийн улсын 59 байцаагч ажиллахаас 40 байцаагч ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд одоо байгаа бүрэлдэхүүний 90 гаруй хувьтай тэнцэх хэмжээний буюу 35 орчим байцаагч томилогдоод 1 өдрөөс 11 сарын дотор дараагийн тушаал нь гарч /зарим нь ирж ажиллаагүй/ Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газарт шилжин томилогдсон зэрэг асуудлыг ажлын хэсэг судлан үзэж байна. 

Соён гэгээрүүлэх чиглэлээр Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймгийн төрийн албан хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтад аймгийн Засаг даргын дэргэдэх 23 агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж, татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Нэгдүгээр тойргийн Тахарын алба, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Зүүн бүс дэх газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч зэрэг 260 гаруй албан тушаалтныг хамрууллаа. 

Ажлын хэсэг Дорнод аймгийн Гаалийн газрын албан хаагчдад тусгайлсан сургалт зохион байгуулахын зэрэгцээ Хавирга, Баянхошуу боомтод ажилладаг төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж, гарын авлага, хуулийн эмхэтгэл танилцуулж ажиллав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us