Sep 18, 2015         3

Авлигатай тэмцэх газрын өгсөн Зөвлөмжийн дагуу ажиллаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч ажилласан талаараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв улсын төсөвт үйлдвэрийн газар мэдэгдлээ. 

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв улсын төсөвт үйлдвэрийн газар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тухайлбал, Төвийн захирлын хууль тогтоомж зөрчиж гаргасан тушаалуудыг хүчингүй болгосон байна. 

Мөн төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн талаарх мэдээлэл нь нээлттэй, ил тод бус, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гомдол, хүсэлт гаргах боломжийг зохих ёсоор бүрдүүлээгүй байсныг залруулж, удирдлагын зүгээс уг асуудалд анхаарал хандуулсан бөгөөд www.hudulmur.mn нэртэй шинэ цахим хуудас нээж холбогдох мэдээллийг хууль тогтоомжийн дагуу байршуулж эхэлжээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us