Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье.
- Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг нийт 457 албан тушаалтанд зохион байгуулав.
- “Зориг сантай хамтран “Шударга нийгмийн төлөө хамтдаа” хоёр дахь удаагийн зуны сургалт, хөтөлбөрийг амжилттай зохион байгуулав.
- Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав.
- Увс, Ховд, Говь-Алтай, Дорноговь, Булган аймагт ажилласан тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг үнэлэв.
- Цагдаа, эрүүл мэнд, боловсролын салбарын нөхцөл байдлын судалгаа хийв.
- Цахим хуудасны мэдээллийн ил тод, нээлттэй байдлын үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан зарим төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл өгч ажиллав.
- “Булган авто зам засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат компанид авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөмж хүргүүлэв.
- Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн Барилга, хөгжлийн төв, Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Увс аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ зэрэг байгууллагад гарсан зөрчлийг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллах талаар зөвлөмж хүргүүлэв.