May 18, 2016         3

Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн дагуу 2016 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангах зорилгоор хяналт шалгалтыг явуулж байна. 

Шалгалтын хүрээнд холбогдох байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа болон тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргуулан авч буй хуулийн хэрэгжилт болон нийт мэдүүлэг гаргагч нарын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагааны хэрэгжилтийг хянан шалгаж байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us