May 05, 2016         3

Төрийн өндөр 220 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг байршууллаа

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байршуулдаг. 

2016 онд нийт 225 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтэлж, цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 220 албан тушаалтны мэдүүлгийг хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №18/927/ дугаарт болон Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна. 

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын байдалтай ЭНД дарж танилцана уу. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us