Insurance covers risk of fire absence
										
										 Jan 3, 2023 
										
										 Previous Post 
									
									
Авлигатай тэмцэх газар дүрст хурлын танхимдаа өнөөдөр онлайн сургалт зохион байгуулав. 
Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран тус аймагт зохион байгуулж буй Худалдан авах ажиллагааны салбарын нэгдсэн зөвлөгөөнд оролцох 50 мэргэжилтнийг энэ удаагийн онлайн сургалтад хамрууллаа. “Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр зохион байгуулсан уг сургалтаар худалдан авах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, авлигаас урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцаж, мэдээлэл хийлээ.