Nov 24, 2008         10

Хуулийн байгууллагуудын дунд зохиосон тэмцээнд Авлигатай тэмцэх газар тэргүүлэв /2008.11.24/

Улс тунхагласны 84 жилийн ойг угтан зохион байгуулсан хуулийн байгууллагуудын дундахь нөхөрсөг тэмцээнд Авлигатай тэмцэх газар хоёр дахь жилдээ оролцож, багаараа тэргүүн байр эзлэв.

Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний төв, Монголын Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба зэрэг байгууллагын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, биллъярд гэсэн төрлүүдээр жил бүр тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Нөхөрсөг тэмцээний оролцоо, амжилт нь дээрх хуулийн байгууллагуудын албан хаагчдын хурд хүч, бие бялдар, албаны бэлэн байдлын шалгуур болдог юм байна.

Түрүүлсэн баг дараа жилийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлал ёсоор улс тунхагласны 85 жилийн ойн нөхөрсөг тэмцээнийг Авлигатай тэмцэх газар зохион байгуулахаар болов.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us