Apr 11, 2016         3

Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хамтарсан Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын мэдээлэл

Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хамтарсан Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгаас гаргадаг мэдээллийн хуудасны 19 дүгээрт сүүлийн үед зохион байгуулсан арга хэмжээний талаар, тэр дундаа Монгол Улсад зохион байгуулсан олон улсын бага хурлын тухай мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. 

Сүүлийн үед зохион байгуулсан арга хэмжээний талаар

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын хамтарсан Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт болон Бүс нутгийн 13 дахь удаагийн семинарыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд санаачилгын гишүүн болон ажиглагч 60 гаруй орны төлөөлөгчид оролцож, Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний Монгол Улсын хяналтын тайланг хэлэлцэж, ЭЗХАХБ-ын Шударга байдлын хяналт, мөн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаа, төлөвлөгөө, нийтийн албаны ёс зүйг зохицуулах ЭЗХАХБ-ын зарчмууд болон бүс нутгийн авлигын эсрэг үйл ажиллагааны дэвшлийн талаар санал солилцлоо. Хөгжлийн хөтөлбөр дэх авлигатай тэмцэх сэдвээр зохион байгуулсан бүс нутгийн семинарыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга, ноён З.Энхболд үг хэлж, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд, ноён Ч.Сайханбилэг ирсэн зочдод зориулж хүндэтгэлийн зоог барилаа. 

Мөн Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын сүлжээний уулзалтыг зохион байгуулж мөрдөн байцаагч болон прокурорууд шалгаж байсан хэргээсээ танилцуулж, туршлагаа хуваалцлаа. 

Цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар

Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 21 дэх удаагийн уулзалт болон Бүс нутгийн 14 дэх удаагийн семинарыг Бутан улсын Тимпу хотноо 2016 оны 11 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулна. 
Өнгөрсөн 3 дугаар сард Индонезийн Жакарта, Тайландын Бангкок хотод сэдэвчилсэн хяналт, улсын үнэлгээний сургалтыг амжилттай зохион байгууллаа. Улсын үнэлгээний сайн дурын сургалтыг удахгүй зохион байгуулж эхлэх бөгөөд энэ нь улс орны авлигын эсрэг төлөвлөгөөнд тусгагдсан шударга байдлын болон авлигын эсрэг салбарт анхаарал хандуулахад чиглэгдэх юм. 

Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг үйл ажиллагааны талаар

Панама улсад 2016 оны 12 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд Авлигын эсрэг олон улсын 17 дахь удаагийн хурлыг зохион байгуулна. 

Бутан улс “Шударга байдал, авлигын эсрэг 2014-2018” үндэсний стратеги баталжээ. Энэ нь тогтолцоог бэхжүүлж, шударга байдал болон авлигын эсрэг арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Азийн хөгжлийн банк техникийн туслалцаагаараа дамжуулан 2020 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх төрийн удирдлага, хөгжлийн чадавх стратегийг хэрэгжүүлнэ. 

ЭЗХАХБ-ын хурлын төвд 2016 оны 4 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Шударга байдлын форум болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us