May 09, 2024         124

Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг гаргалаа

iaacАвлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд үүсгэн, бүртгэх, мөн http://xacxom.iaac.mn цахим сүлжээнд нээлттэй байршуулж олон нийтэд мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газар хүлээдэг.

Энэ хүрээнд уг сонгуульд нэр дэвшигч нараас Хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлж, баталгаажуулах талаарх гарын авлагыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран гаргалаа. Гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

Хэрэв нэр дэвшигч нь 2023 оны мэдүүлгээ өмнө нь тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд 2024 онд мэдүүлсэн бол дахин гаргах шаардлагагүй юм.

Сонгуульд нэр дэвшигч

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us