Feb 03, 2016         3

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 84.1 хувьтай байна

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна. 

Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих нийт 40031 албан тушаалтнаас 2016 оны 02 дугаар сарын 03-ны байдлаар 33696 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд явц байдал 84,1 хувьтай байна.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 276 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 270 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 33, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 22, Ерөнхий консул 5, Байнгын төлөөлөгч 2, Засгийн газрын агентлагийн дарга 19, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 61 нийт 142 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 52,6 хувьтай байна. 

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байх тул мэдүүлэг гаргагчид энэ долоо хоногт багтаан хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us