Jul 24, 2015         3

Ашиг сонирхлын зөрчилтэй 21 албан тушаалтныг томилсон байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.4.2 дахь заалт, 3.6 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчдийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг томилох эрх бүхий байгууллага нь Авлигатай тэмцэх газарт хянуулах үүрэгтэй байдаг.

Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх болон ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай байдлыг мэдэгдэж, хуульд заасан хориглолт хязгаарлалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд 2014 онд 13226, 2015 оны эхний хагас жилийн байдлаар 4910 буюу нийт 18136 нэр дэвшигчийн  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.

Хяналт шалгалтаар “Ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан” 3615, “Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон” 200 нэр дэвшигчийн талаар дүгнэлтийг гаргаж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн.

Тухайн албан тушаалыг эрхлэхэд “илт ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал нэр бүхий 21 албан тушаалтныг нийтийн албанд томилж, одоог хүртэл албан үүргийг гүйцэтгүүлсээр байгаа нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх сонирхолгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд ашиг сонирхлын зөрчилтэй нэр бүхий 21 албан тушаалтныг томилсон албан тушаалтнуудад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар албан тушаал бууруулах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай тул цаашид эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна.
Жич: Хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудын судалгаа:

Байгууллагын нэр

Албан тушаал

Овог нэр

Татварын ерөнхий газар

Татварын улсын байцаагч

Б.Батжаргал

Татварын ерөнхий газар

Татварын улсын байцаагч

Э.Эрдэнэсувд

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэгч

Ж.Түмэнбаяр

Татварын ерөнхий газар

Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

Д.Батхишиг

Хөрөнгө оруулалтын газар

Хөрөнгө оруулалтын бодлого үнэлгээний хэлтсийн дарга

Ж.Алтантуяа

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Улсын байцаагч

Д.Амаржаргал

Төрийн банк

Завхан аймгийн Төрийн банкны захирал

Ц.Үдбал

Төрийн банк

Төв  аймгийн Дэлгэрхаан сумын тооцооны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч

Э.Баасансүрэн

Төрийн банк

Дорноговь аймгийн  Иххэт сумын Төрийн банкны тооцооны төвийн захирал

Г.Оюунцацрал

Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЗДТГ

Санхүүгийн тасгийн дарга

Ц.Ариунаа

Баянхонгор аймгийн ЗДТГ

Нэгдсэн эмнэлгийн дарга

Д.Бямбасүрэн

Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга

Х.Пернегүл

Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Бугат сумын ахлах сургуулийн захирал

К.Хавдилан

Дундговь аймгийн ЗДТГ

Худалдан авах ажиллагааны албаны дарга

Ё.Мөнхбат

Ховд аймгийн ЗДТГ

Хяналт үнэлгээ дотоод өмчийн мэргэжилтэн

Б.Бурмаа

Хөвсгөл аймгийн ЗДТГ

Цагааннуур сумын  ЕБС-ийн захирал

Ч.Оюунбадам

Ховд аймгийн Мянгад сумын ЗДТГ

Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгч

Б.Сэргэлэн

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЗДТГ

Улсын байцаагч

С.Пэрэнлэй

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us