Jul 29, 2015         4

Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлэв

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид зааснаар Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байдаг.  

          “Мон-Атом” ТӨХХК–нд хуулийн үйлчлэлд хамрагдах удирдах албан тушаалтнуудыг томилохдоо тэдгээрийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

          Иймд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, эрх бүхий албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар  “Мон-Атом” ТӨХХК-ийн захирал Э.Галбадралд албан бичгийг хүргүүлэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us