Feb 16, 2009         13

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг 100 хувь бүртгэж, хүлээн авлаа/2009.02.16/

Авлигын эсрэг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагааг АТГ-аас улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион байгуулан явуулж, дууслаа. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн 2009 оны бүрдүүлэлтээр АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх 271 албан тушаалтан байгаагаас өнөөдрийн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа 258 албан тушаалтан байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргах ажил үүргээ гүйцэтгэж байсан 258 албан тушаалтан хуулийн хугацаандаа 100 хувь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэв.

Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хадгалдаг эрх бүхий 1190 албан тушаалтан ажилладаг. Эдгээрээс 120 байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд АТГ-тай шууд харилцаж хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын тайлан, мэдээг холбогдох шатны байгууллагаас авч нэгтгэн, ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

АЭХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж дууссанаас хойш 14 хоногийн дотор АТГ-т тайлан мэдээг, нэрсийн жагсаалтын хамт ирүүлснээр улсын хэмжээнд албан ёсны дүнг нэгтгэн танилцуулна.

ЗГ-аас төрийн захиргааны тогтолцоо, бүтцийг шинэчлэснээр чиг үүрэг, үйл ажиллагаа нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Засгийн газрын агентлагийн түвшинд ажиллах болсон байгууллагууд байна. Үүнтэй уялдан Засгийн газрын агентлагийн дарга нар нь томилогдоогүй, бүтэц зохион байгуулалтанд ороогүй 8 байгууллага байна.

Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа 112 байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас урьдчилсан байдлаар утсаар авсан мэдээгээр улсын хэмжээнд 98,5 хувьтай хүлээн авлаа гэсэн мэдээ ирүүлээд байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us