Jan 29, 2016         10

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун-г хүлээн авч уулзав

iaac

 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа У Сун-г 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

 

 

Уулзалтын эхэнд ноён У Сун БНСУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв. 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-ын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хороотой байгуулсан Санамж бичигт тулгуурлан туршлагаа харилцан солилцох, хоёр талын албан хаагчдаа сургах зэргээр хамтын ажиллагаагаа үр дүнтэй өргөжүүлж байгааг онцлон тэмдэглэв. 

Уулзалтын төгсгөлд БНСУ-аас Монгол Улсаад суугаа Элчин сайд У Сун цаашид хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэх, авлигатай тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us