Jan 13, 2016         8

Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын талаар “Бизнес ба хөгжил” сэтгүүлийн дугаар хэвлэгдэн гарлаа

iaacАвлигатай тэмцэх газар бодлого тодорхойлогчид, төрийн өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин дахь сайн засаглалын арга туршлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цаашид улам сайжруулах, чиг хандлагыг өөрчлөх болон авлигаас урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлж авлигатай үр дүнтэй тэмцэхэд бизнесийн эрхлэгчдийн оролцоо, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал юм. 

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Бизнес ба хөгжил” сэтгүүлийн дугаарыг Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргалаа. Энэ сэтгүүлээс авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, хувийн хэвшлийн салбар дахь авлигыг бууруулах арга замын талаар олон сонирхолтой яриллцлага, судалгааны дүн мэдээлэлтэй танилцах боломжтой юм. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us