Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа.
Тус ажлын хэсгээс Дорноговь аймгийн болон 7 сумын төрийн байгууллага, Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах ажилтнууд, Төрийн захиргааны болон тусгай, Төрийн үйлчилгээний зэрэг нийт 1045 хүнд Авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалт 20 удаагийн сургалт зохион байгуулав.
Дорногвь аймгийн төвд Төрийн байгууллагын ажилтан, албан хаагч 217, иргэн 302, нийт 519 хүнд Авлигын эсрэг хууль тогтоомж таниулах , авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт өгөх, иргэдийн мэдэх эрхийн тухай, мэдэх эрхийг хангах зорилгоор төрийн байгууллага ямар мэдээллийг ил тод болгох талаар мэдээлэл өгч, авлигын гэмт хэрэг болон авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг өгүүлсэн “Төр түмэн нүдтэй” 3 цуврал баримтат киног үзүүлж, АТГ-ын гомдол, мэдээлэл хүлээн авах 18001969 утсыг сурталчилан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулан авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахдаа гаргаж буй нийтлэг зөрчил, дутагдал түүнээс урьдчилан сэргийлэх тухай “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж оролцогчдоос авлигын эсрэг хууль тогтоомж хэрэгжүүлэн ажиллахад гарч буй хүндрэл бэрхшээл, хууль зүйн заалтыг тодруулсан асуултад хариулт өгөх хэлбэрээр хууль сурталчлах, таниулах ажлыг зохион байгууллаа.