Jul 23, 2015         3

Ховд аймгийн ИТХ-ын 2013 оны 129 дүгээр тогтоолоор баталсан журам холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 183 дугаар тогтоолоор олимп, дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад 500 000 - 120 000 000 төгрөг хүртэл, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөх, уяач, харваачдад бай, шагналд 1 000 000 – 15 000 000 төгрөг олгохоор тогтоосон байхад Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 129 дүгээр тогтоолоор олимп, дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад 100 000 – 10 000 000 төгрөг хүртэл, Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөх, уяач, харваачдад 1 000 000 – 20 000 000 төгрөг хүртэл урамшууллыг давхардуулан олгохоор урамшууллын журам баталсан байна.

Түүнчлэн 129 дүгээр тогтоолд урамшуулал олгох мөнгөний санхүүгийн эх үүсвэрийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3 дахь “Үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал”-ыг орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулахыг хориглосон заалтыг зөрчсөн байх тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь заалтын дагуу  тогтоол, журмыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авахуулах саналыг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүллээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us