Jan 22, 2016         6

УИХ-аас байгуулагддаг болон ажлаа тайлагнадаг байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үр дүнг танилцууллаа

iaacАвлигатай тэмцэх газраас нээлттэй сонгон шалгаруулсан хөндлөнгийн шинжээчид Улсын Их Хурлаас байгуулагддаг болон ажлаа тайлагнадаг байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

Үр дүнг танилцуулах уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа болон Монголбанк, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл оролцов.

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН-ийн партнер, хуульч Д.Дүгэржав 2015 оны үнэлгээний үр дүнг танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө. 

Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны улсын дундаж үнэлгээ жил ирэх тусам нэмэгдэж буйг сайшаан, энэ үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулахын зэрэгцээ үйл ажиллагааны санхүүжилтийг төсөвт тусган тасралтгүй зохион байгуулах тогтолцоо бүрдүүлээд байгааг тэмдэглэн хэлэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us