Авлигын эсрэг байгууллагуудын олон улсын холбоонд элсэв /2008.07.01/
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг байгууллагуудын олон улсын холбоонд бүрэн эрхт гишүүнээр элсэв.
Гишүүнээр элсэх тухай Авлигатай тэмцэх газрын хүсэлтийг Авлигын эсрэг байгууллагуудын олон улсын холбоо үндсэн хуулийнхаа дагуу Гүйцэтгэх хороогоороо хэлэлцүүлж, хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж, гишүүний батламжийг ирүүлжээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга И Фэнг Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчид илгээсэн захидалдаа гишүүнээр элсч буйд чин сэтгэлийн талархал илэрхийлээд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа дурдсан байв.
Авлигын эсрэг байгууллагуудын олон улсын холбоо нь 150 улс орон, 1000 иргэнийг эгнээндээ нэгтгэсэн, БНХАУ-ын нийслэл Бээжинд төвтэй байгууллага юм байна.