Dec 23, 2015         3

Зөвшөөрөлгүйгээр давхар ажил эрхэлсэн мэргэжлийн хяналтын зарим байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны 10 дугаар сард Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллах явцад орон нутаг дахь зарим Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эрх бүхий байгууллагын болон удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хэрэгжүүлэн давхар ажил эрхэлсэн зөрчил илэрснийг илрүүлж, энэ талаар холбогдох дээд шатны байгууллагад мэдэгдсэн юм. 

Увс, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын нэр бүхий улсын байцаагч нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл заасны дагуу нэг сарын цалингийн хэмжээг 30 хувь бууруулах арга хэмжээ авсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт мэдээллээ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us