Jul 10, 2008         15

Авлигатай тэмцэх газар төрийн далбаа залав/2008.07.10/

iaac2008 оны 7 дугаар сарын 10-ны 12.30 цагт Авлигатай тэмцэх газрын өмнөх талбайд Авлигатай тэмцэх газарт төрийн далбаа залж мандуулах, тус байгууллагын тугийг хүлээн авах ёслолын ажиллагаа болов.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга-сайд Н.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Ганболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Д.Зүмбэрэллхам, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сандаг-Очир нарын албаны хүмүүс болон Авлигатай тэмцэх газрын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн оролцов.

iaac

Монгол Улсын Их Хурал 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Авлигын эсрэг хуулийг батлан, 2006 оны 11 дүгээр сарын 1-иий өдрөөс уг хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлзх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм.

Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан уг ажиллагаан дээр хэлсэн үгэндээ: “Эрдэнийн соёмбот далбаан дороо монгол төрөө сүслэн дээдлэж, хууль ёсыг ямагт баримталж, хуулиа дээдлэн шударга ёсыг баримталж, Монгол Улсад шударга ёсыг тогтоосон хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгмийг цогцлон байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал, Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн институц, Монгол Улсын Засгийн Газар, хууль сахиулах байгууллагууд гүнээ итгэж байгааг хэлэхийг хүсч байна.” гэж дурьдав.

iaac

Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллага гэдэг утгаараа Монгол Улсын төрийн далбааг залж мандуулсан нь авлигатай тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоон, улс орноо хөгжил дэвшилд хөтлөх эрхэм зорилтоо гүйцэтгэж буй Авлигатай тэмцэх газрын түүхийн нэгэн шинэ хуудас боллоо.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us