Dec 02, 2015         3

Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг. 

Тус газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчсөн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ц.Жамсран, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Сайнгэрэл нарт “Сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us